"ХЭНТИЙ ЭКО" ЖУУЛЧНЫ БААЗЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай жуулчны баазад ирснээр ТА, тохилог монгол гэрт тухлаж, шинэ сүү цагаан идээ, гүүний саам, айраг, үндэсний төрөл бүрийн хоол хорхог зооглож, өндөр хүчин чадалтай хөгжим өсгөгч,микрофон, цэвэр дуугаралттай караокегоор үйлчлүүлэн байгалийн сайханд амарч, явган, морьтой аялал хийж, суурин дурангаар зэрлэг амьтан, шувуу ажиглан алжаалаа тайлах боломжтой.
Зочдын монгол гэр, /нэг гэртээ 3 өргөн ортой/
Үндэсний бүх төрлийн хоол, шорлог, хорхог,
Цагаан идээ, айраг, гүүний саам.
30-40 хүнд зэрэг үйлчлэх хоолны газар.
Бүжгийн хөгжим хэрэгсэл, талбай.
Караоке баар, буфет.
Гар бөмбөгийн талбай
Снукер биллярд /удахгүй/
Ховор хуучин эдлэлийн гэр музей. /удахгүй/
Баяр ёслолын хүлээн авалт.
Амралт хосолсон сургалт, семинар зохион байгуулах
Цасны баяр зохион байгуулах
Бэлэг дурсгалын худалдаа.
Зураг авч угаах үйлчилгээ.
Морь, тэмээ унуулах.
Суурин том дурангаар ан амьтан, шөнийн сар од харах үйлчилгээ.
5 сарын 08- 5 сарын 15 ний хооронд Буйсны /монгол сакура/ цэцгэнд суух.